Инкозон компани 2005 онд байгуулагдсан бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны салбарт гадаад худалдаа, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, нийлүүлэлт, ашиглалт, барилга, барилгын угсралт, цахилгаан, дотоод холбоо дохиолол, 35 квт хүртлэх ЦДШ-дэд өртөө байгуулах, төрөл бүрийн хэмжээ, хийц, технологи бүхий 70м хүртлэх холбооны цамхаг нийлүүлэх болон үйлдвэрлэх, суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
Бид Монгол улсад харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 322/Б/NIIM29 тоот, барилгын ажлыг БУ16-127/16 тоот, цахилгааны ажлыг 389/16 тоот тусгай зөвшөөрлүүдийн дагуу гүйцэтгэхээс гадна иж бүрэн аутсорсинг, инженерингийн ашиглалтын чиглэлийн бүхий л төрлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэж байна.
Инкозон ХХК нь орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, техникээр бүрэн хангагдсан, олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг инженер, техникийн ажилтнуудтай бөгөөд харилцагч байгууллагууддаа чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлдэг юм.
Бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн харилцаа холбооны дэвшилтэт тоног төхөөрөмжийн суурилуулалт, техникийн цогц үйлчилгээ үзүүлэгч Монголын тэргүүлэх компаниудын нэг болох зорилт тавин ажиллаж байна.